Wednesday, April 15, 2009

Дархад цаатан урианхайн бөө мөргөл

Хүн байгалийн юм үзэгдлийг эзэнтэй өөрчлөлт хувирал нь түүний үйлдэл гэж итгэж сүслэн мөргөж байснаас бөө мөргөл үүссэн гэж түүхчдээс үздэг.

Хүн төрөлхтөний эртний шашин бол бөө мөргөл мөн.
Уул ус нь лус савдагтай хэмээн мөргөж сэтгэлдээ бий болсон дүрийг мод чулуунд бүтээж түүнээ шүтэн биширсээр онгон шүтээнийг бий болгожээ.

Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн МНТ-ны Бөртэ чоно, Гоо марал бол хаан хатан биш, онгон шүтээн болсон амьтны нэр гэжээ. Тийн учир Бөртэ чино, Гоо марал хүн биш, амьтнаар төлөөлсөн бэлгэдлийн нэр болой. Хөдөө хээр буган хөшөө байх нь монголчуудын онгон шүтээнтэй холбоотой гэж академич Ч.Далай тэмдэглэжээ.

Бөө мөргөл дархад цаатан урианхай нарын дунд дэлгэрч тэдний үндсэн шашин болжухуй. Бөөгийн элдэв үзэгдэл, амьдралд тохиолдсон гай гамшиг үхэл хагацал, баяр хөөр, гуниг гутрал, хийморьтой тохиол зэрэг нь уул ус тэнгэрийн эздийн хилэгнэл юмуу ивээл хишгээс үүдэлтэй гэж үзэж уул ус газар эх, эзэн тэнгэртээ мөргөж аврал өршөөл эрдэг. Үүнээс үүдээд лус савдаг, тэнгэр хурмастын хэлийг ойлгодог бөө зайран удган бий болсон.

Дархад, цаатан урианхай нарын бөө мөргөлийн агуулга адилдуу юм.

Цаатны бөө мөргөл нь аврал өршөөлөө бодь гөрөөсний дүрээр бүтээсэн онгон сахиуснаас гуйдаг. Дархад бөө нар дээд, дунд, доод гурван ертөнцөөс эрдэг.

Дархадууд дээд өвгөө шүтдэг. Цаатан урианхай нарын дээд өвөг нь зөнөг бөө юм! Зөнөг бөө Хармай гэдэг газар тэнгэр болсон учир Хармайн онгоныг жил жилд тахидаг. Дархад бөөгийн анхных нь Мангир эхийн хэмээх удган бөө байв. Бөөг тахин шүтдэг гол зүйл нь онгод ирж биенд шингэж ач тусаа үзүүлдэг. Онгодыг тусгай дуудлага ташлагаар дуудна. Үүний нэг жишээ нь Цахирын ээжийн ташлага юм. Дархадын Сүнчиг удган шарын шашныг үзэн ядаж зүхэл хараал хийдэг нь:

Бурханд чинь мөргөх юм бол
Булчингаа тас цавчуулна би
Шашинд чинь сүсэглэх юм бол
Шандсаа ховх татуулна би
Хүрдийг чинь эргүүлэх юм бол
Хүзүүгээ тас цавчуулна би… гэж бөөлжлам хуврагуудтай арцалдаж байр сууриа алдахгүйн төлөө үзэлцэж байжээ. Сүнчиг удган ганц хүүгээ бөө болохгүй лам болсонд туйлаас гомдон цухалдаж бузрын чиралба болов гэж бухимдаж амиа хорлож үхжээ. Түүний үхсэнээс хойш гурван жилийн дараа онгодыг Цахир гэдэг газар босгож Цахирын ээж гэх болжээ. Цахирын ээжийн онгодыг шашныг зүхэж байснаар нь дуудлага болгосон нь:
Сахилаа газарт булуул
Санваараа модонд өлгүүл
Хэл амаа Хэрээ нохойд суга татуул
Бурхан гэдэг чинь
Будаг шавар хоёр
Лам гэдэг чинь
Төнхөр толгойтой сангасууд
Ном гэдэг чинь Бэх цаас хоёр
Шашин гэдэгчинь
Шавар шанхай хоёр гэж дууддаг байна.
Сүнчиг удган бөө байсан болохоор сүнс нь онгод болж урьдын ухаан санааг амьд мэт үргэлжлүүлж онгод сахиус газар усны эзэн болж мөнхөрсөн ажээ

Хоёр: Хөвсгөлийн хуурай удганы төгсгөл

Бөө удган: 1930 оны дунд үеийн хэлмэгдлийн бараан шуурга бөө удган нарыг тойрсонгүй. Хуурай удган гэж нэршсэн нэг эмгэн байв. Удганыг баривчлахаар ногоон малгайтнууд нутаг ус мэдэх хүмүүс болох Зөөхий Гомбо, Хонхор Шагдар нараар газарчлуулж Оглог Шивлэгт суугаа удганыд шөнө дөлөөр нохой шуугиулан хүрч очиход хуурай удган үхлүүт орноосоо босож чадахааргүй хэвтэж байхаар нь ногоон малгайтнаас бууныхаа жадаар хучлагыг нь хуу татаж Хуурай удган чи мөн үү? Бос гэхэд-Мөөн, мөн, босож чадахгүй өвчтэй байна гэхэд-Ногоон малгайтан баашилж байна гэж бодоод винтовоор далыг нь зад бууджээ. Эмгэн салганан босож үүд рүү зүглэхэд дахин буу тасхийжээ. Ууган гуйвж дайвсаар тотгоноосоо зуурахад дахиад буу тасхийв. Удган босго даваад гэр түшин өндийж -За та нар чинь сүрхий амьтад вэ? Хүний ангуучид уу? Хэн хэзээ хаанаас та нарыг даалгавраар явуулсны учир энэ үү, тэгвэл та нарт хэлэх үг даалгасан эзэд чинь захих үг байна гэтэл дахин буу тасхийв. Буун дуу хэдэнтээ сонсоод удган сая амьсгал хураажээ. Энэ аймшигт явдлаас балмагдан айсан хүү нь шийр нь хугарч, үдээр нь салсан ханын цоорхойгоор шурган гарч ум хум ухаан жолоогүй гүйж битүү ой дундуур орж амь хоргоджээ. Цагийн бараан сүүдрээ гэж……

Бор удган шар жингэр болсон нь:Бор удганых Агарт нутаглаж байв. Чойчиг Дамдин Чамийнхныг нүүлгэж явтал шар туйлж ачаанаас нь гүзээтэй шар тос уначихаар өшиглөж хаячихаад явжээ. Тэднийхийг төвхнүүлээд буцах замдаа өнөөх шар тосыг ганзагалаад харьжээ. Түүнийг Чами мэдээд жатгаджээ. Жатга нь Дамдингийн эхнэрт бууж өвчин тусчээ. Дамдины охин ээжийнхээ эгч бор удганыг сувилж тойлж байв. Тэр охин хүүе, Нагац эгчээ дүүг чинь Чами идэж байна яах вэ? гэхэд бор удган алив тэр шарийг мань нааш өгөөтөх гээд хэнгэргээ дохиод хартал Чами муу хараал идмэрийг. За чи гайгүй ээ гээд хэнгэргээ тавьжээ. Яг энэ мөчид Чамийн бэлчиж явсан үхэрт ёнгоо /чоно орж бух, шарыг нь хазаж шархлуулжээ. Чамийн үхэр галзуурч хотондоо ирж нохойдоо уруулжээ. Нохой нь бас галзуурчээ. Тэр шөнө Чами Бор удганыд очихоор бэлтгэж хоножээ. Өглөө шар нохой Чамийнд орж ирэхэд Чами-Эгч та дээш суугтай даа гэж олбог талбиж өгөхөд нөгөө жингэр сүүлээ шарван хойморт гараад суусан ч үгүй буцаад гарчээ. Тэр даруй Чами мордож Бор удганыд очиж очиж хоноод иржээ. Түүнээс хойш Дамдины эхнэр эдгэрч, Чамийн галзуурсан мал ч эдгэрсэн аж.

…Зайран Дамба бугай.

Дамба Зайранг дархадын гайгүй сайн бөө гэлцэнэ. Дамбын хүү нөхрийн хамт ан авд яваад тайгаас гөрөөс буудаж гэнэ. Очтол гөрөөс биш цаа байжээ. Авласан цаагаа өвчиж эхэлтэл хутганы ирэнд нэг юм тас үсэрснийг үзвэл сэтэр байжээ. Тэр хоёр айхдаа хутгаа мартаад санд мэнд зугтжээ. Цааны эзэн удган цаа унан ирж хутгыг нь хуйнд тааруулаад таньжээ. Удалгүй Дамба Зайрангийн хүү цааны эзэн удганы жатганд өөд болжээ. Түүнийг Дамба зайран мэдээд цааны эзэн удганд хариу жатга явуулжээ. Дамба зайрангийн жатгыг Дуламжиг удган эргүүлээд Дамбыг жатгадахад Дамбын цээжинд оржээ. Дамба бөөлж жатгаа гаргахын тулд буудуулахаар болж сумтай буугаа маасгар Авирт өгч “Чи буудаг талдаа” гэхэд Авир яасан хүнийг буудах болж байна гээд дургүйцэхэд бууд гэм чи буудаатах, тэгсэн хойно чи мэднэ гэхээр нь хоёр далны нь дунд буудаж орхив. Дамба огьж цээжнээс нь бөөн цус гарч тэр огилтоор Дуламжиг удганы жатганаас /хараал/ гарсан юм гэдэг. Иймд ид шидтэй бөө удган Дархадад бас хотгойдод ч байдаг аж.

Ж.Гун-Аасүрэн Ахмад багш-сэтгүүлч

Бөө судлал, ном товхимол.

Бөө судлал Монголд

Бөө судлал нь 19- р зууны дунд үеэс Монголчууд бөө мөргөлийн түүх, угсаатан зүй, утга судлалын үүднээс нарийвчлан судалж бөө мөргөлийн түүх, ертөнцийг үзэх үзэл санаа зан үйлийн талаас нь гүн гүнзгий дүгнэлтүүд хийж бөө судлалд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан юм.

Монголын бөө мөргөлийн судлалд Дорж Банзаровын бичсэн “Монголчуудын бөө мөргөл ба харын шашин” ном бөө судлалд чухал байр суурь эзлэдэг.
Академич Ринчен 1928 оноос хойшхи амьдралынхаа турш бөө мөргөлийн зан үйлийг судалж бөө мөргөлийн соёл, зан үйлтэй холбоотой мэдээ сэлт цуглуулж судлаад бие даасан найман боть ном болгон хэвлүүлсэн юм.

Академич Ренчин хэлэхдээ : Дэлхийн бүх шашины дотоос хамгийн шударгуу нь монгол бөөгийн шашин мөн гэж хэлсэн байдаг.

Эрдэмтэн Ц. Шагдарсүрэн энэ талаар хэлэхдээ: Академич Ринчен Монгол улсад бөө судлалыг буй болгож учир битүүлэг байсан өдий төдий асуудлыг тодорхой баримт сэлтэд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж өгсөн нь бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийн учир холбогдлыг тайлан ойлгоход чухал хувь нэмэр болсоор байна гэж ээ.

Мөн судлаач Ч.Далай Монгол бөөгийн мөргөлийн товч түүхийг, түүхч судлаач эрдэмтэн С.Бадамхатан дархад бөөгийн зан үйл дотор агуулгын талаар олон баримт гаргаж тавьсан нь хожмын судлаач Х.Буянбат, Д.Мансан, Ёнсог нарын судалгаанд чухал эх тулгуур болсон.Монгол бөө судлалын нэг чухал хэсэг нь байгалийн нэгэн төрөл амьтад болох хүмүүсийн зүгээс дээдсийнхээ сүнстэй нөхцөж харьцах үйлийн үрийн тухай , бөө хүний сүнс болон онгодын бүргэд, чоно, баавгай, буга,гөрөөс, хэрээ, шаазгай зэрэг ан амьтан шувууны сэтгэхүйд нөлөөлдөг хүчин зүйлийн тухай асуудлууд юм.
Лус савдаг сүнсийг үгүйсгэсэн үзлийн эсрэг салхи хагалсан анхны бүтээлүүд бол 1990 онд Д.Мархаахүүгийн бичсэн Дархадын бөөгийн уламжлал зэрэг номууд юм. Сүүлийн жилүүдэд бөө судлалын тухай олон арван ном зохиол гарсан бөгөөд түүнийг сонирхогчид өөрсдөө олж харьцуулан уншиж судлах нь зүйтэй болов уу?
Харин би өөрийн ухамсарт амьдарлын 13 жилийг зориулан байж мөн өөрийн оюун ухаан амь амьдарлыг зориулан байж Буддагийн шашины улааны, шарын, харын, хөхийн, цагааны хэмээх урсгалуудыг өөрийн удмын дэмжлэгтэйгээр эзэмшин биеэр мэдэрч үйлдэн байсан бөгөөд мөн Номт харын, Харын, Цагааны мөн Номт лусын, Номгүй хар лусын, Номт галын, номгүй галын, Гал тарнийн гэх мэт увидас чадварыг эзэмшин байж “Отог бөө”-гийн ёсыг өөрийн судалгаагаар нээн илрүүлж судалгааны эргэлтэнд оруулж байна. /судалгааны хэсгээс орж үз/

Бөө мөргөл

Бөө мөргөл гэж юу вэ? Энэ ойлголт хир зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй вэ?Бөө мөргөл нь шашин мөн үү? Бөө мөргөл тойрсон олон олон асуултууд байдаг.Эрдэмтэд үүнийг олон янзаар тайлбарладаг. Энэ удаад залуу Эрдэмтэн профессор Д.Бум-Очирын Бөө болон бөө мөргөл хэмээгчийг тодорхойлохуй гэсэн семинарт суусан юм. Энэ залуу судлаачийн дүгнэлт миний анхаарлыг ихээхэн татсан юм. Түүний уншсан лекцийг бүрэн эхээр нь өөрийнх нь зөвшөөрөлтэй нийтэлж байна.*

Цаашид олон олон эрдэмтдийн үгийг хүргэх болно. Тэгэхээр бөө мөргөл гэж юу вэ? Бөө мөргөл шашин мөн үү?Дэлхийн судлаачдын дунд бөө мөргөл хэмээгч нь шашин юм , шашин биш юм гэсэн хоёр эсрэгцсэн тайлбар өнөө хэр байсаар байдаг.Бөө мөргөлийг шашин биш хэмээгчид нь гүн ухаан судлаачид эсвэл хөгжингүй шашин буюу Буддын шашин , Загалмайтны шашин , Лалын шашин судлаачид үзсэн байдаг.

Харин бөө мөргөл шашин мөн хэмээгчид нь ихэвчлэн нийгэм – соёлын хүн судлаачид байдаг гэж үзэж болох талтай . Үнэн хэрэгтэй бөө мөргөлийг тэдгээр шашинтай харьцуулахад нилээн ялгаатай байдаг . Тухайлвал , бөө мөргөлд зарим тохиолдолд өөрийн шүтээн болсон онгод тэнгэрээ бөөлж залж жолоодож , үйл хэргээ бүтээлгэж байдаг нь шашны бусад хэлбэрүүдтэй ихэд эсрэгцэж байна. Энэ нь бусад шашны тохиолдолд бол хүн бурханыг захирч байгаа мэт болох бөгөөд энэ шинж нь бөө мөргөлийг шашин биш гэсэн санаа руу хөтөлж болох талтай. Энэ мэтчилэн мэтгэвэл зөвхөн бөө мөргөл төдийгүй дом шившлэг /magic/сүлд шүтлэг /totemism/, онгон шүтлэг /animism/ зэрэг эртний шашны олон хэлбэр бүгд шашин биш гэсэн үг болдог.

Сүүлийн еүийн өрнө дахины эрдэмтэд гүн ухаан болон шашин судлалын уламжилд байсан зарим онол саналыг үргэлжлүүлэн бөө мөргөлийг /religious phenonmenob буюу “шашны нэгэн үзэгдэл” гэсэн утгаар томъёолох болсон нь түүнийг шашин мөн гэж үзэж байгаагийн илрэл гэлтэй . Бидний монголчууд аман соёлтой хүмүүс , бичигддэггүй,аман соёлоор бичигддэггүйя философи юм.

Бөө мөргөл ба онгол шүтэх ёс

Бөө мөргөлийг тайлбарлан тодорхойлж ирсэн олон уламжлалын нэг нь Францын судлаач Мерциа Элиадегийн “бөө мөргөл бол эртний онгод оруулах урлаг” (shamanism - archaic of techniquesy)1 хэмээх санал юм. Бөө мөргөлийгарай ондоогоор бол онгод хэмээн тодорхойлж бас болно.

Юуны өмнө онгод гэгч юун болох тухай өгүүлсүү.
Монгол бөөгийн ойлголтоор бол онгод хэмээгч нь сүнсний нэгэн хэлбэр юм . Бүр тодруулбал амьд хүнийхийг сүнс гээд нас барсан хойн нь шүтээн болдог гэж үздэг ингэж үзвэл бөө мөргөл гэдэг нь нас барсан бөө удгадын сүнсийг шүтэх ёс гэж үзэж болох бөгөөд энэ шинжээр бөө мөргөлийг дээдсийн шүтлэг гэж нэрлэх нь тохиолддог бүр цаашилбал бөө мөргөл буюу shamanism гэдэг бол бүхэлдээ онгодын ертөнц болоод хүний ертөнц хоёрын хоорондын харицааны илрэн мэдэгдэж буй хэлбэр билээ. Энэ утгаараа аливаа онгод далд эчнээ орших онгодын ертөнцийн төлөөлөгч болж байхад бөө хүн хүний ертөнцийг төлөөлөгч болон хоёр ертөнцийг холбож байдаг ажээ.

Бөө удган хүн гэж юу вэ?
Бөө мөргөлийг бөөгөөс ангид салган ойлгох аргагүй юм. бөө мөргөлийн гол төвлөрөх хүчин үүтгэл нь онгод гэж үзвэл түүнтнэй зэрэгцэн орших бас нэгэн бүрдүүлэгч хүч нь бөө болж байдаг. Бөө гэдэг нь нэгэнт насан эцэслэж бие бод нь үхэж үрэгдсэн 1. сүнс онгод өөрийн биеэ зээлдүүлэгч байх бөгөөд зарим уламжлалд арай өөрөөр2. бөөгийн сүнс биеэсээ салан одож онгод тэнгэрийн орноор аялан тогуулж тэдэнтэй уулзаж хэлхээ холбоо үүсгэгч болдог.Өөрөөр хэлбэл, онгод хүнтэй харьцах гэсэн сэдэл дээрээс үүдэн бөө хүн өий болж бөө мөргөл цогцолсон бололтой.

Бөө Болохуй
Хэн хүн хүссэнээрээ бөө болох аргагүй байдаг ажээ.Өөрөөр хэлбэл , бөө болно болохгүй гэдэг бол тухайн хүнээс , өөрийнх нь шийдвэрээс хараат бус асуудал юм.Үүнийг монгол бөө мөргөлд “ онгод наалдах” гэх бөгөөд бөгөөл онгод тэнгэр өөрийгөө хүний ертөнц , бүр тодруулбал , үлдэж хоуорсон үотэс хойчистой нь холбож өгөх төрлийн хүнийг сонгон наалддаг .Дархадаар бол тэр хүн “ онгодын улаач “ болж байгаа хэрэг бөгөөд энэ нь “ онгодын холбогч “ гсэн утгатай бөөг заасан нэрийдэл юм. Нэгэнтээ бөө болохоор оноогдсон хүнд нэг бол бөө болох нөгөө бол ухэл зовлон үзэж амиа алдах гэсэн зам л үлддэг байна. Аль ч тохиолдолд онгод наалдвал тэр хүн “ бөөгийн өвчин хийрэн “ тусч илрэн мэдэгддэг .Удамтай бөө : Өөрийн эуэг өвгөдийн өвөг удмын онгод наалдаж бөө болохУдамгүй бөө : Удам судартаа бөө удгангүй буюу байгалийн ер бус сонин содон үзэгдэлтэй тохиолдож түүнээс үхэл өвчинд хүргэсэн элдэв учрал тохиол үүсч гарч байж сая удгун зайран болох

Сүнс ба бөө мөргөлӨнөөгийн нийгэмд эрэлт хэрэгцээ болсон хүмүүс яахаа мэдэхээ байчихсан байгаа асуудал бол бөө мөргөл.

Бөө гэж юу вэ?
Энэ олон бөө үнэн үү? Эдгээр асуултанд хариулъяа.
Та бид золгохдоо малгайтай байх нь сүнстэй байна гэсэн үг. Хүндэтгэл юм .Харин сүнсэнд биенээс бусад бүх юм байна.Даарна өлсөнө ,гомдоно . Биеэ алдсан хүнийг сүнс гэдэг .Амьд хүн сүнс хоёрын ялгаа бие юи. Сүнсний хувьд бие бол бусад сүнстэй хүнтэй харьцах нэг гүүр болдог.

Сүнс бол багаж зэмсэг болсон биеэ алдчихсан тул бусад хүнтэй харьцах чадваргүй болсон байдаг. Сүнс нь хэн нэгэн хүний бие дотор орж байж л хүнтэй харьцаж чадна. Биднээс холдож одсон сүнс эргэн уулзах харилуах гэсэн шаардлага гардаг.Яг энэ хэрэгцээ шаардлагааас үндэслээд бөө гэж зүйл бий болж байна.

Нөгөө биегүй болсон садан төрөл хайртай хүмүүс маань уулзаж чадахгүй байна гэж хлёр талаас ухаарч эхэлсэн үүнээс бөө мөргөл үүссэн он цаг гэж үзэж болно энэ үеийг архелогийн малтлагын олдвор зэргээс шинэ зэвсгийн үе болов уу гэж таамаглаж байна.

Хэн нэгэн сайн санаат биегүй сүнсэнд өөрийн биеийг зээлж өгч байгаа гэсэн үг. Ингээд байхгүй болсон зүйлээ нөхөн авч байгаа.Энэ бол бөө өөрийн биеэ олон хагацсан хүмүүстэй хуваалцагч хүн .Бидний ертөнуц : амьд хүн болон онгодын , сүнсний ертөнц юм.Үүд битгий голло гэдэг.Онгод өрх ,тотгоор орж ирдэг.Өвгөд дээдэс үүнийг мэдээд хүндлээд үүд битгий голоо гэсэн үг. Өвгөдүүд сүнстэй амьдардаг байжээ.Бөө хоёр ертөнцийг холбож гүүр болдог . Өөрийн сүнсийг биенээсээ гаргаад сүнсний ертөнцөд юу болж байгааг таниулдаг.

Ялануяа Яаж бөө болдог вэ? Хүн бүр болох уу?Мний ойлгосноор бөө болох ганц шалтгаан бий . Сүнс онгодоос бөө болох сонголт хийснийг тэнгэрээс тамгатай төрсөн гэж үздэг. Сонгоод авсан бол ямар шинж тэмдэг мэдэгддэг вэ? Гэвэл энэ бол хатуу хэрэг. Энэ бөөгийн өвчин гэдэг. Онгод нь хэл мэдээ өгөөд л байдаг .Онгод сонгосон улаачаа авч явахаас өмнө хажуудах бүгдийг авч явна. Ойр хавийнхнийг нь аваад явчихдаг.Энэ гай зовлон угаа аваад бөө болсны дараа арилдаг. Зэрэгуэн орших үл үзэгдэгч орчноо хүлээн зөвшөөрсөний дараа л асуудал шийдэгддэг. Бөө нь сүнс хүн аоёрын харилцаа юм. Өргөн утгаараа .Английн бөө үхсэн бүх сүнстэй харилцдаг.

Монгол бөө зөвхөн онгодтой харьцдаг.Онгод гэдэг бол нас барсан бөөгийн сүнс юм. Бөө хүний харьцдаг дэгээр нь уул усны эзэн савдаг , онгодыг шүтдэг. Үүнийг байгаль шүтлэг гэдэг. Зэрэг дэв дээшлэх тусам 99 тэнгэр болдог.13-р зууны үеийн бөө нар 99 тэнгэртэй харьцдаг байсан . Онгод бол дээдсийн шүтээн.
Түвдийн бөө уул усны эзэдтэй харьцдаг.

Буддын шашны нямава гүртэн чойжин, дээдэс болон энгийн сүнс байхгүй, тэнгэрийн сүнс байхгүй,Чойжин нь 10 хангал оруулдаг.Гүртэнд туслахууд нь ордог. Энэ бүгд бидэнд ямар хамаатай вэ? Бидний амьдралд сүнс оролцдог уу гэвэл бидний өдөр тутмын ажилд оролцдог.Яаж вэ?Бидний сүнсэнд хүрээд байдаг.Бидний сүнсээр дамжуулж нөөлөөлдөг.

Бид шинжлэх ухаанч ухамсартай. 18-р зуунаас шинжлэх ухаан бий болсон харин шинжлэх ухаан сүнсийг нотолтол бид хүлээх үү? Бидний таван мэдэрхүйд мэдрэгддэггүй маш олон зүйл байгаа.үүнийг үгүйсгэвэл маш утгагүй болно.Сүнс бидэнд нөлөөлөхдөө аварч бас алж ч чаддаг. Бидний 50% д сүнслэг амьдрал нөлөөлсөөр л байдаг.Бидний амьдарлын бүх зүйлд сүнслэг амьдрал нөлөөлж байдаг.Аварна бас хорлоно.Хүн үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцтэй хамт байдаг болохоор сүнсээр дамжин бодит байдал болоод байна.Харах тэнгэр байвал аврагдаад л байна. Хаячихвал хамгаалах хүнгүй болно.

Сүнс бие хоёрыг салгавал , бусад сүнсийг мэдэр болдог.Сүнс салах жишээ үэхэ , дараа нь бөө тэгээд унтах, зүүдэнд харагддаг. Сүнс бие хоёр унтахад салчихсан байдаг тул сүнс сүнстэйгээ харьцаж бидэнд мэдээлэл өгч эхэлдэг. Согтуу үедээ сүнс салдаг. Хүн биеэ мэдэрхээ болихыг хэлээд байна. Гурван нас хүртлэх хүүхэд сүнс . чөтгөр бүгдийг хардаг . Бөө хүн онгод нь ороод өөрийнхөө мэдэхгүй харийн хэлээр яриад байдаг.Энэ тайлагдашгүй зүйл.

Асуулт : Хараал гэж бий юу? Бодит уу?
Хариулт : Хараал бол зөрчилдөөн, дайн тулаан гэсэн үг. Хараал бол бодит хүчин тусдаг юм.
Асуулт : Тийрэн гэж юу вэ?
Хариулт : Тийрэн гэж бий. Хүнд үхсэн хүний сүнс наалдчихсан байдгийг хэлнэ.

Асуулт : үхсэн хүнд тэмдэг тавиад байдаг тэр юу вэ?
Хариулт : Тэр тавьсан тэмдэг дахин төрөх нь сонин.

*Монгол –Японы төв
28-р нээлттэй семинар 2008 он
http://www.otogshaman.mn/buu_sudlal_mongold.html

Tuesday, February 10, 2009

Shamanism


From Wikipedia, the free encyclopedia


Shamanism is a range of traditional beliefs and practices concerned with communication with the spirit world. A practitioner of shamanism is known as a shaman, pronounced /ˈʃɑːmən/, /ˈʃeɪmən/, (ˈshämən; ˈshā-) noun (pl. -man(s)).





There are many variations of shamanism throughout the world and several common beliefs are shared by all forms of shamanism.

Shamans are intermediaries between the human and spirit worlds. They can treat illness and are capable of entering supernatural realms to provide answers for humans.



Russian postcard based on a photo taken in 1908 by S. I. Borisov, showing a woman shaman likely either of Kizhi or Khakas ethnicitiy.



Etymology
The term "shaman" is a loan from Tungus šamán, the term for such a practitioner, which also gained currency in wider Turco-Mongol culture. The word's etymology is uncertain. It is sometimes connected to a Tungus root ša- "to know". Other scholars assert that the word comes directly from the Manchu language, and indeed is "the only commonly used English word that is a loan from this language.